Шууд Chart

Увс аймгийн Малчин сумын нутгаар 20 см цасан бүрхүүл тогтжээ

2023-11-04 15:35:33

Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээллээр 11 дүгээр сарын 3-нд баруун, төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зарим газраар 0.0-15.0 мм хур тунадас орсон.

Хамгийн их нь Увс аймгийн Малчин, Завхан аймгийн Их-Уул сумын нутгаар 15.0 мм, Завхан аймгийн Цагаанчулуут сум, Хөвсгөл аймгийн Жаргалант сумын нутгаар 12.0-12.7 мм, бусад нутгаар 0.0-12 мм хур тунадас орж, Увс аймгийн Малчин сумын нутгаар 20.0 см, Архангай аймгийн Батцэнгэл сумын нутгаар 15.0 см, Завхан аймгийн Баянтэс, Хэнтий аймгийн Дадал сумын нутгаар 14.0 см цасан бүрхүүл тогтсон байна.

Салхины хурд Алтайн салбар уулс, говийн бүс нутгаар 15-20 м/с, зарим үед түр зуур 23-25 м/с хүрч ширүүсэн цасан болон шороон шуурга шуурсан.

Өнөөдөр буюу 11 дүгээр сарын 4-нд Архангай, Булган, Өвөрхангай, Төв аймгийн нутгаар, маргааш буюу 11 дүгээр сарын 5-нд говийн аймгуудын ихэнх нутаг, төв болон зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурах ба хүйтний эрч чангарах тул иргэд, малчид, тээвэрчид та бүхэн хол, ойрын замд гарахдаа аюулгүй байдлаа хангаж, сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна. 

Эх сурвалж: ОБЕГ-ын Урьдчилан сэргийлэх газар


Увс аймгийн Малчин сумын нутгаар 20 см цасан бүрхүүл тогтжээ   
Үзсэн: 2316 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй