Шууд Chart

Нийслэлийн замуудад давс, тусгай зориулалтын бодис цацаж байна

2023-11-04 15:10:24

Нийслэлийн хэмжээнд халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлж зам цэвэрлэгээний 24 байгууллагын зам талбайн 360 үйлчлэгч, 58 машин техниктэйгээр халтиргаа үүсэх эрсдэлтэй өгсүүр замууд, алслагдсан болон зуслангийн замуудад давс, тусгай зориулалтын бодис цацаж бэлэн байдлыг ханган ажиллаж байна.

Зам талбайн цэвэрлэгээ, айл өрх, хороолол хотхоны хог ачих, нийтийн эзэмшлийн хогийн сав суллах ажлууд хэвийн үргэлжилж байна.

Нийслэлд 3801.4 тонн давс, 2730.3 тонн бодисын үлдэгдэл нөөцтэй байна гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ. 


Нийслэлийн замуудад давс, тусгай зориулалтын бодис цацаж байна   
Үзсэн: 719 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй