Шууд Chart

Төөрсөн, сураггүй болсон дөрвөн иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна

2023-11-04 13:17:20

Цаг агаарын аюулт үзэгдлийн улмаас Ховд аймагт нэг, Увс аймагт нэг, Завхан аймагт ес, Архангай аймагт гурав буюу нийт 14 иргэн (үүнд хүүхэд нэг) малдаа явж байгаад болон орон нутгийн замд автомашин, мотоциклтой зорчиж яваад төөрсөн, сураггүй болсон дуудлага Онцгой байдлын байгууллагад бүртгэгдлээ. 

Дуудлагын дагуу тухайн аймгуудын Онцгой байдлын газар, нутгийн захиргааны байгууллагын алба хаагчид эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, 10 иргэнийг эсэн мэнд олж, ар гэрийхэнд нь хүлээлгэн өглөө.

Баянхонгор аймгийн Баянбулаг сумаас Завхан аймгийн Отгон сумын чиглэлд автомашинтай зорчиж явсан гурван иргэн (нэг хүүхэд), Архангай аймгийн Цэцэрлэг суманд малдаа явж байгаад төөрсөн нэг буюу нийт 4 иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.


Төөрсөн, сураггүй болсон дөрвөн иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна  
Үзсэн: 1758 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй