Шууд Chart

Тарваган тахлын гүнзгийрэл шинжилгээ хийлээ

2023-11-04 12:18:03

Тарваган тахлын байгалийн голомтыг илрүүлэх гүнзгийрэл шинжилгээг Говь-Алтай аймгийн Төгрөг, Бугат, Дарив сумын 6 сектор, 54000 га талбайд 2023 оны долоодугаар сарын 17-ноос наймдугаар сарын 21-ний өдрүүдэд хийж гүйцэтгэсэн байна. 

Гүнзгийрэл шинжилгээгээр тарваган тахлын үндсэн агуулагч амьтад болох мэрэгч амьтдын зүйлийн бүрдэл, нягтшил, тархалтыг тогтоох болон байгалийн голомтын төлөв байдал, эпизоотын идэвхжилийг тогтоох зорилгоор мэрэгч амьтад, тэдгээрийн сэг зэм, нүхний шимэгч зэрэг 171 дээж материал цуглуулжээ. 

Цуглуулсан дээж материалд тарваган тахлын үүсгэгч илрүүлэх лабораторийн шинжилгээг хийж гүйцэтгэхэд тарваган тахлын үүсгэгч илэрсэн гэж ЗӨСҮТ-өөс мэдээллээ. 


Тарваган тахлын гүнзгийрэл шинжилгээ хийлээ  
Үзсэн: 1032 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2023-11-06 21:46
Гүнзгийрэл шинжилгээ гэж шу-ы хэллэг үү

Бидэнтэй нэгдээрэй