Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутагт хийж буй хамтарсан шалгалтаар Ерөө сумын “Бага зүм”, “Их алт” гэх газруудад хууль бус олборлолт явуулж байсан зөрчлийг илрүүлэн, албадан буулгаж, шалгаж байна.
Мөн гуравдугаар багийн нутаг “Улаан хясаа” гэх бичил уурхайгаар ашигт малтмал олборлох зорилготой гэх зохих зөвшөөрөл, бичиг баримтгүй нөхөрлөлийг буулгах шаардлага тавьж хэрэгжилтийг нь хангуулж байна.
Шалгалтын явцад нуусан, орхисон эзэн холбогдогчгүй экскаватор, гар хийцийн алт угаах төхөөрөмжүүдийг тодорхой байршлуудад илрүүлэн, албадан буулгах, эзэн холбогдогчийг тогтоохоор ажиллаж эхэллээ.
Цаашид хууль бус үйлдэлдээ ашигласан болон ашиглахаар бэлтгэж завдсан, номер, арлын дугааргүй, бичиг баримтгүй, бүртгэлгүй техник тоног төхөөрөмжүүдийг харьяалал харгалзахгүйгээр улсын орлого болгох асуудлыг холбогдох байгууллагад уламжлан шийдвэрлүүлэхээр ажиллаж байна гэж Сэлэнгэ аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газраас мэдээллээ.




| Хууль бусаар олборлолт явуулсан зөрчлийг илрүүлжээ | ||
| Үзсэн: 1755 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.