НҮБ-ын Суурин төлөөлөгч Тапан Мишра Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын үйл ажиллагаатай танилцлаа.
Энэ үеэр агентлагын дарга Ц.Нямсүрэн агентлаг болон харьяа байгууллагын үйл ажиллагаа, хэрэгжиж буй төсөл хөтөлбөрүүд, тулгамдаж буй асуудлыг танилцууллаа.
Мөн Сэргээн засалт, сургалт, үйлдвэрлэлийн төвийн протез, ортопедийн үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцаж, ажилчидтай санал солилцов.
Цаашид НҮБ, түүний төрөлжсөн байгууллагуудтай хамтран хөгжлийн бэрхшээлийн салбарт нэн хэрэгцээтэй байгаа хүний нөөцийг сургах, чадавхжуулах, хөгжлийн бэрхшээлийн тоон мэдээлэл, ангиллыг сайжруулах, НҮБ-ын Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн хорооноос Монгол Улсын Засгийн газарт ирүүлсэн зөвлөмжүүдийг иргэний нийгмийн байгууллага, төрийн холбогдох байгууллагууд, албан хаагчдад таниулах, сурталчлах чиглэлээр хамтран ажиллах боломж байгаа талаар суурин төлөөлөгч Тапан Мишра саналаа солилцлоо гэж Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газраас мэдээллээ.


| Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын үйл ажиллагаатай танилцлаа | ||
| Үзсэн: 667 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.