"Цемент шохой" ТӨХК-ийн 40 жилийн ойн хүрээнд "Барилгын материал, үйлдвэрлэлийн технологи-2023" эрдэм шинжилгээ, онол практикийн бага хурал боллоо.
Хуралд БХБЯ, дотоодын цемент үйлдвэрдлэгч аж ахуйн нэгж байгууллагууд, барилгын материал үйлдвэрлэгч нар, мэргэжлийн холбоод, хувийн хэвшлийн төлөөллүүд оролцож, барилгын материалын үнэ, ханган нийлүүлэлт, чанарын асуудлуудыг авч хэлэлцлээ.
Эрдэм шинжилгээ, онол практикийн бага хурлаар "Барилгын материалын үйлдвэрлэлд ашиглагдаж буй цахилгаан станцын хаягдал, төрөл бүрийн үнсний шинж чанарын ялгаа, цацрагийн судалгаа", "Барилгын материалын талаар Төрөөс баримтлах бодлого, цаашдын чиг хандлага", "Триэтаноламин нэмэлттэй портландцементийн физик, механик чанарын судалгаа", Портландцементийн хими, эрдэс зүйн найрлагын судалгаа зэрэг илтгэлүүдийг хэлэлцэж, санал солилцов гэж БХБЯ-наас мэдээллээ.

| "Барилгын материал, үйлдвэрлэлийн технологи-2023" эрдэм шинжилгээ, онол практикийн бага хурал болов | ||
| Үзсэн: 649 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.