Шууд Chart

“Ажиллахыг хүссэн хүн бүрт ажлын байр байна” өдөрлөг болж байна

2023-11-03 13:00:09

Хөвсгөл аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газраас зохион байгуулж буй “Ажиллахыг хүссэн хүн бүрт ажлын байр байна” хөдөлмөрийн өдөрлөг өнөөдөр болж байна.
 
Сургалт болон хэлэлцүүлэг гэсэн хоёр үе шаттайгаар явагдах тус өдөрлөгийн нэгдүгээр үе шат буюу сургалтын үйл ажиллагаа нь хөдөлмөр эрхлэлтийн чиглэлээр анхан шатанд ажиллаж буй албан хаагчдад зориулсан “Үйлчилгээний сэтгэл зүй”, “Карьер-мэргэжлийн хөгжил”, “Зөөлөн ур чадвар” зэрэг багц, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас санхүүгийн дэмжлэг авсан иргэд, ажил хайгч иргэдэд зориулсан “Хувиараа хөдөлмөр эрхлэх боломж, практик” сургалт, “ Өрхийн болон хувь хүний санхүүгийн төлөвлөлт”, ажил олгогчдод зориулсан “Орчин үеийн хөдөлмөрийн зах зээл-хөдөлмөрийн бүтээмж” сургалтыг тус тус зохион байгуулж байна. 
 
Хоёрдугаар үе шат буюу хэлэлцүүлгийн арга хэмжээнд хөдөлмөрийн харилцаанд оролцогч талууд, аймгийн удирдлагууд /төрийн байгууллагын удирдлага/, ЕБС-ийн сурагч, багш, нийгмийн ажилтан, ажил олгогчид, залуучууд, сумын ХЭХАХМ-үүд оролцож байна.
 
Өдөрлөгийн үеэр Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас санхүүгийн дэмжлэг авсан иргэдийн үзэсгэлэн худалдаа зохион байгуулж байна. 
 
Мөн энэ үеэр өдөрлөгт оролцох иргэд болон ажил хайгчдад Хөвсгөл аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газарт ажил олгогчдоос ирүүлсэн ажлын байрыг танилцуулж байгаа юм. 

“Ажиллахыг хүссэн хүн бүрт ажлын байр байна” өдөрлөг болж байна  
Үзсэн: 821 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй