“INVEST KHENTII 2023” хөрөнгө оруулалтын чуулганаар Улаанбаатар хотоос орон нутагт шилжин суурьших иргэд, аж ахуй нэгж байгууллагыг дэмжиж, хамтран ажиллах, Хэнтий аймагт төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, бизнес эрхлэх, хөрөнгө оруулалтын таатай орчин, нөөц боломжийг танилцуулах, хөгжлийн гарц, шийдлүүдийг санал болгож хөрөнгө оруулалтыг татах зорилготой аж.
Чуулганд МҮХАҮТ-ын Гүйцэтгэх захирал Т.Дүүрэн оролцож байна. Хөрөнгө оруулалтын чуулган хөдөө аж ахуй, жижиг, дунд үйлдвэрлэл, аялал жуулчлал ба тээвэр логистикийн хөгжил, барилга, дэд бүтцийн салбар, бүс нутгийн хөрөнгө оруулалт сэдвээр үргэлжилнэ.
Мөн чуулганы үеэр Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Дорноговь, Говьсүмбэр аймгийн жижиг, дунд бизнес эрхлэгч, тариаланчид бараа бүтээгдэхүүнээрээ үзэсгэлэн худалдаа гаргах юм гэж МҮХАҮТ-аас мэдээллээ.
| “INVEST KHENTII 2023” хөрөнгө оруулалтын чуулган болж байна | ||
| Үзсэн: 557 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.