Барилга, хот байгуулалтын сайдын 2023 оны 199, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын А/117 дугаар хамтарсан тушаалаар “Барилга, байгууламжийн чанар, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй” аяныг 2023 оны есдүгээр сарын 1-нээс 12 дугаар сарын 1-ний өдрийг хүртэл 3 сарын хугацаанд зохион байгуулж байна.
БХБЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Баярбат аймаг, нийслэлийн холбогдох байгууллагын нийт 120 гаруй төлөөлөлтэй цахим уулзалт хийлээ.
Уулзалтаар Барилга, хот байгуулалтын сайдын 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн “Барилгын ажлын аюулгүй байдлыг хангуулах зарим арга хэмжээний тухай” 2023/03 дугаартай албан даалгаврын хэрэгжилт, аяны явц болон төлөвлөгөөг эрчимжүүлэх талаар хэлэлцэж, үүрэг чиглэл өглөө гэж БХБЯ-наас мэдээллээ.

| “Барилга, байгууламжийн чанар, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй” аян үргэлжилж байна | ||
| Үзсэн: 759 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.