Шууд Chart

ХБНГУ-ын Саксон мужийн боловсролын өдөрлөг болно

2023-11-02 13:40:01

Боловсрол, Шинжлэх ухааны яамны санаачилгаар "Монгол-Германы Гүүр" байгууллагаас ХБНГУ-ын Саксон мужийн “Боловсролын өдөрлөг” арга хэмжээг 2023 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Улаанбаатар хотноо зохион байгуулах гэж байна.

Блю cкай зочид буудлын 3 давхарын Даймонд танхимд зохион байгуулагдах тус өдөрлөгт Саксон мужийн их, дээд сургуулиудын төлөөлөл оролцож, Герман Улсад тэр дундаа Саксон мужид суралцах талаар мэдээлэл, танилцуулгыг өгөх юм.

Өдөрлөгийн үеэр Саксон мужийн их дээд сургуулийн хөтөлбөр, онцлог, үйл ажиллагаатай танилцахаас гадна Саксон мужийн үндэсний урлагийн тоглолтыг үзэж сонирхох боломжтой ажээ.


ХБНГУ-ын Саксон мужийн боловсролын өдөрлөг болно  
Үзсэн: 685 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй