Шууд Chart

С.Ням-Эрдэнэ: Хүнсний хэрэгцээгээ дотоодоосоо бүрэн хангадаг болохын төлөө хамтдаа хичээцгээе

2023-11-02 12:10:41

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас зохион байгуулж буй "Өрсөлдөөн- Хэрэглэгчийн эрх орон нутагт" нэгдсэн арга хэмжээ Дорнод аймагт 2 дахь өдрөө үргэлжилж байна.
 
Дээрх арга хэмжээтэй холбогдуулан Аймгийн Засаг даргын санаачилгаар Засаг даргын Тамгын газраас "Дорнодын хүнс үйлдвэрлэгчид 2023" зөвлөгөөнийг зохион байгуулж байна.
 
Уг зөвлөгөөнд Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга С.Ням-Эрдэнэ ажлын хэсгийн хамт оролцож, "Хүнсний аюулгүй байдал нь Үндэсний аюулгүй байдал" бид хүнсний хэрэгцээгээ дотоодоосоо бүрэн хангадаг болох нь хамгийн чухал зорилго, ингэхийн тулд та бид бүхэн дор бүрнээ эх оронч сэтгэлгээгээр хичээж, бие биенээ дэмжиж ажиллах ёстой гэж онцлон тэмдэглэж хүнс үйлдвэрлэгчдэд зөвлөгөө мэдээллүүд өгч ажиллалаа.

Эх сурвалж: ШӨХТГ


С.Ням-Эрдэнэ: Хүнсний хэрэгцээгээ дотоодоосоо бүрэн хангадаг болохын төлөө хамтдаа хичээцгээе  
Үзсэн: 986 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй