Татварын ерөнхий хууль /шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 9 дүгээр зүйлд 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнө хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгүүлсэн этгээд нь тухайн хуулийн этгээдийн эцсийн өмчлөгчийн мэдээллийг 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдөрт багтаан хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгүүлэх ёстой боловч зарим хуулийн этгээд өнөөдрийн байдлаар хуульд заасан үүргээ биелүүлээгүй байна.
Иймд дараах баримт бичгийг бүрдүүлэн хуулийн этгээдийн эцсийн өмчлөгчийн мэдээллийг улсын бүртгэлийн байгууллага /аймаг болон дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэс, Төрийн үйлчилгээний нэгдсэн төвүүд/-д хандан бүртгүүлнэ үү. Үүнд:
1. УБ-12 маягт бөглөх /байгууллагын тэмдэгээр баталгаажуулсан байх/
2. Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт
3. Улсын бүртгэлийн гэрчилгээ
4. Эцсийн өмчлөгч нь гадаадын иргэн, хуулийн этгээд бол паспортын хуулбар, хуулийн этгээдийн гэрчилгээний хуулбар.
Санамж:
Та “Хуулийн этгээдийн эцсийн өмчлөгчийн мэдээллийг улсын бүртгэлд бүртгүүлэх өргөдөл /УБ-12 маягт/”-ыг үнэн зөв бөглөж, улсын бүртгэлийн байгууллагад мэдүүлэх үүрэгтэй бөгөөд уг маягтыг https://burtgel.gov.mn/service/index.php/les-newlist/download холбоосоор татаж авах боломжтой.
Хуулийн этгээдийн эцсийн өмчлөгчийн мэдээллээ улсын бүртгэлд бүртгүүлээгүй бол Зөрчлийн тухай хуулийн 15.23 дугаар зүйлийн 1.1, 1.2-т тус тус заасны дагуу хуулийн этгээдийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгохыг анхаарна уу.
Утас: 7011-3580
| Хэвлэл мэдээллийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хуулийн этгээдүүдийн анхааралд... | ||
| Үзсэн: 846 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.