Сурагчид арваннэгдүгээр сарын 6 буюу ирэх даваа гарагаас эхлэн нэг долоо хоног амарна.
2023-2024 оны хичээлийн жилд Ерөнхий боловсролын сургууль дөрвөн улиралд хичээллэнэ.
Цар тахлаас хойш сурагчид гурван ээлжээр хичээллэж, өвлийн улирлын амралтыг уртасгаад байсан бол энэ хичээлийн жилээс хуучин хуваариар хамрах БШУ-ы сайдын тушаал гарсан. Тодруулбал:
I улиралд: Есөн долоо хоног хичээллэн арваннэгдүгээр сарын 6-наас нэг долоо хоног амарна.
II улиралд: Найман долоо хоног хичээллэн 1-9 дүгээр ангийнхан гурван долоо хоног, 10-12 дугаар ангийнхан хоёр долоо хоног амарна.
III улиралд: Есөн долоо хоног хичээллэн бүх ангийнхан нэг долоо хоног амарна.
IV улиралд: Бага ангийн сурагчид найман долоо хоног, дунд ангийнхан есөн долоо хоног, ахлах ангийнхан 10 долоо хоног хичээллэхээр хуваарьт тусгасан байна.
| Сурагчид арваннэгдүгээр сарын 6-наас амарна | ||
| Үзсэн: 1360 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.