Шууд Chart

Сүхбаатар дүүргийн Нэгдсэн эмнэлгийн шинэ барилгын ажил 80 хувьтай үргэлжилж байна

2023-11-01 10:23:12

Төрийн анхан шатны үйлчилгээ болон эмнэлгийн анхан шатны тусламж үйлчилгээг сайжруулах, иргэдэд ойртуулах, яаралтай тусламж үйлчилгээг хүртээмжтэй үзүүлэх, эмнэлгийн ажилтан албан хаагчдын ажиллах орчин нөхцөлийг сайжруулах зорилгоор төрийн үйлчилгээний барилга байгууламж, бүтээн байгуулалтын ажлууд явагдаж байна.
 
Тодруулбал, Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороонд дүүргийн Нэгдсэн эмнэлгийн шинэ барилгын ажил 80 хувьтай үргэлжилж байна.
 
Тус эмнэлгийн барилга нь зоорьтой 5 давхар, А, Б 2 блок барилгаас бүрдэх 200 ортой, давхар бүр нь 3000м2 талбай бүхий нийтдээ 12,000м2 талбайн барилгын ажил үргэлжилж байгаа бөгөөд ногоон байгууламж, авто зогсоол, гэрэлтүүлэг, камержуулалт, гадна талбайн тохижилтын ажлууд хийгдэнэ.
 
Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар тус ажлын зураг төслийг “Дукат” ХХК, Ерөнхий гүйцэтгэлийг “Ванхүү” ХХК нар тус тус хийж гүйцэтгэж Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн хяналтыг хэрэгжүүлэн ажиллаж байна.
 
 
Эх сурвалж: Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар

Сүхбаатар дүүргийн Нэгдсэн эмнэлгийн шинэ барилгын ажил 80 хувьтай үргэлжилж байна  
Үзсэн: 2140 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2023-11-01 11:56
Gadnah orchinoo buren buten nogoon baiguulamjtai ni huleen avaasai daa . Хөдөөний эмнэлэг шиг шороон дээрээ алхаад явах вий дээ. Юм үзэж нүд тайлаасай .

Бидэнтэй нэгдээрэй