УОК-ын Нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүүгээр ахлуулсан ажлын хэсэг 2023-2024 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлын явцыг хянах, мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэх зорилгоор орон нутагт ажиллаж байна.

ХХААХҮЯ, ОБЕГ, УЦУОМСМХ-ийн холбогдох албан тушаалтнууд ажлын хэсэгт багтаж, энэ сарын 3-ныг хүртэл Дорноговь, Өмнөговь, Баянхонгор, Өвөрхангай, Говь-Алтай аймагт ажиллах юм.

Ажлын хэсгийн бүрэлдэхүүн Дорноговь аймагт ажиллаж, аймгийн Онцгой комиссыг хуралдуулан, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцсан бол өнөөдөр Өмнөговь аймагт ажиллана гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

| Ажлын хэсэг орон нутагт ажиллаж байна | ||
| Үзсэн: 539 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.