Дорнод аймгийн Баянтүмэн сумын Хотонт багийн “Хар-Эрэг” гэдэг газар тус сумын харьяат малчин, 57 настай, эмэгтэй аравдугаар сарын 30-ны өдрийн 17:00 цагт явганаар малд яваад сураггүй болсон тухай дуудлага Онцгой байдлын байгууллагад иржээ.
Багийн Засаг дарга Г.Наранбатын ахалсан 16 хүн, 9 автомашинтай малчин А-г эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 20:30 цагт Хотонт багийн “Оросын шороо” гэдэг газар /гэрээс нь баруун зүгт 7 км/-аас эсэн мэнд олсон тул хүч нэмэгдүүлэн ажиллахаар явж байсан тус аймгийн Онцгой байдлын газрын бүлгийг замаас нь буцаасан гэж ОБЕГ-аас мэдээллээ.
| Малдаа яваад сураггүй болсон эмэгтэйг эсэн мэнд олжээ | ||
| Үзсэн: 1627 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.