Шууд Chart

Багануур-Бөөрөлжүүтийн 220 кВ-ын 261, 262-р ЦДАШ-ын барилга угсралтын ажлыг дуусгалаа

2023-10-26 13:19:34

"ЦДҮС" ТӨХК болон “Цэцэнс майнинг энд энержи” ХХК-ийн хооронд байгуулсан гэрээний дагуу Багануур-Бөөрөлжүүт 220 кВ-ын 261, 262-р цахилгаан дамжуулах агаарын  шугам /ЦДАШ/-ын нэгдүгээр багцын барилга угсралтын ажлыг хийж дуусгалаа. Нийт таван салбарын 100 гаруй хүн, 15 машин, техник хэрэгсэлтэйгээр 2023 оны 5-р сарын 08-ны өдрөөс 10-р сарын 21-ний хооронд амжилттай хийж гүйцэтгэлээ.

Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргын 2023 оны 10-р сарын 17-ны өдрийн тушаалын дагуу техникийн комиссын шийдвэрээр Багануур-Бөөрөлжүүт 220 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамын №1-33-р тулгуурыг 209, 210-р агаарын шугамын №279-р тулгуурт шилжүүлж, холбон хүчдэлд амжилттай залгав.

Эх сурвалж: Монгол Улсын Эрчим Хүчний Яам


Багануур-Бөөрөлжүүтийн 220 кВ-ын 261, 262-р ЦДАШ-ын барилга угсралтын ажлыг дуусгалаа  
Үзсэн: 618 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй