Шууд Chart

Зэрлэг амьтан, шувуудад зориулан шаардлагатай 7 газарт хөв, цөөрөм байгуулав

2023-10-26 09:33:26

БОАЖЯ болон "Юнител" группийн хамтын ажиллагааны санамж бичгийн хүрээнд тусгай хамгаалалттай газар нутагт зэрлэг амьтан, шувууд усгүйдэх, харангадах аюулаас сэргийлж шаардлагатай 7 байрлалд хөв цөөрөм байгууллаа.
 
Зэрлэг амьтан, шувуудыг хамгаалах зорилгоор байгалийн усыг хуримтлуулах хөв цөөрмийг гарын доорх материал ашиглан хамгаалалтын захиргаад, албан хаагчидтай хамтран хийгээд байна.
 
-Говийн их ДЦГ-ын "Б" хэсэг,
-Говийн бага ДЦГ,
-Хөх Сэрхийн нурууны УТХГ,
-Хан Хөхийн нурууны УТХГ,
-Их газрын чулууны БЦГ,
-Тужийн нарсны БЦГ,
-Ховд аймаг,
- Говийн их ДЦГ-ын "А" хэсэг,
-Тост тосон бумбын нурууны БНГ,
-Горхи-Тэрэлжийн БЦГ гэсэн 10 газарт 18 байршилд хөв байгуулахаас эхний ээлжид 7 байрлалд байгууллаа.
 
Хөв цөөрөм нь тус бүр 10м.кв- 40м.кв хүртэлх багтаамжтай мембрим, байгалийн чулуу, чулууны цавуу цемент ашигласан бөгөөд байгалийн ус, цас хуримтлуулан ан амьтад, шувуудын ундны усыг залгуулж байгаагаараа онцгой ач холбогдолтой юм гэж БОАЖЯ-аас мэдээллээ.

Зэрлэг амьтан, шувуудад зориулан шаардлагатай 7 газарт хөв, цөөрөм байгуулав  
Үзсэн: 751 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй