Шууд Chart

ЕБС-дын номын санд "Сурах бичгийн цахим бүртгэлийн систем" нэвтэрч эхэллээ

2023-10-26 09:22:53

Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа болон “Боловсрол МН” төслийн хүрээнд БШУЯ, БЕГ, "Гэрэгэ ЭдТек" ХХК хамтран "Сурах бичгийн цахим бүртгэлийн систем"-ийг хоёр жилийн хугацаанд гүйцэтгэлээ.
 
Энэхүү системд улсын хэмжээнд 838 сургууль нэгджээ. Орон нутагт ерөнхий боловсролын 556 сургууль, нийслэлд ерөнхий боловсролын 282 сургууль бүртгэгджээ.
 
Мөн уг системийг 16 мянга гаруй багш ажилтан ашиглаж байна.
 
2023-2024 оны хичээлийн жилд нөхөн хангалтаар авсан 1.4 сая сурах бичгийг коджуулан бүртгэж, 6-12 дугаар ангийн сурах бичгийн төлбөрийг пос машины тусламжтайгаар Төрийн сангийн дансанд шууд байршуулах боломж бүрдлээ гэж БШУЯ-наас мэдээллээ. 
 

ЕБС-дын номын санд "Сурах бичгийн цахим бүртгэлийн систем" нэвтэрч эхэллээ   
Үзсэн: 866 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй