Нийслэлийн Онцгой байдлын газраас болзошгүй гамшиг осол, гал түймрийн тоо, хохирлыг бууруулах зорилгоор хэрэгжүүлж байгаа “Эрсдэлгүй Улаанбаатар” аяны хүрээнд Хан-Уул дүүргийн 7, 8, 16 дугаар хороонд зохион байгуулж буй “Шалгавал эрсдэлгүй” нэгдсэн арга хэмжээ эхэллээ.
Нэгдсэн арга хэмжээний хүрээнд айл өрхүүдэд ахуйн гал түймэр, угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх, зуух яндангийн битүүмжийг шалгах, хөөлөх, сайжруулсан түлшний аюулгүй хэрэглээний зөвлөмжийг хүргэнэ.
Мөн хороодын 2372 айл өрхийн 8893 иргэнд заавар зөвлөмж өгч, 200 айл өрхөд эрсдэлийн үнэлгээ хийх юм.
Нэгдсэн арга хэмжээг нийслэлийн Онцгой байдлын газар, дүүргийн Засаг даргын Тамгын газар, хороодын Засаг дарга, Хэсгийн ахлагч нар, дүүргүүдийн Онцгой байдлын хэлтэс, Гал түймэр унтраах аврах 14, 30, 65 дугаар ангийн бие бүрэлдэхүүн, “Таван толгой түлш” ХХК, Агаар орчны бохирдлын хяналтын тасаг хамтран зохион байгуулж, 200 орчим албан хаагч ажиллаж байна гэж Нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

| “Шалгавал эрсдэлгүй” нэгдсэн арга хэмжээ эхэллээ | ||
| Үзсэн: 1049 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.