Барилга, хот байгуулалтын сайд, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын хамтарсан тушаалаар “Барилга, байгууламжийн чанар, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй” аяныг Улаанбаатар хот, 21 аймгийн хэмжээнд улс орон даяар 2023 оны есдүгээр сарын 1-нээс 12 дугаар сарын 1-нийг дуустал өрнүүлж байна.
Барилга байгууламжийн чанар, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагыг хангуулах, техник технологийн аюулгүй байдал, учирч болзошгүй аюул ослоос урьдчилан сэргийлэх арга хэмжээг зохион байгуулах зорилгоор аж ахуйн нэгж байгууллагууд, ажил олгогчид, инженер техникийн ажилтнуудыг хамруулан барилгын талбайд үзүүлэх дадлага сургуулилтыг хийх, холбогдох хууль, норм норматив, стандартыг мөрдүүлж хэрэгжүүлэх ажлыг сурталчлан таниулах чиглэлээр сургалтуудыг үе шаттайгаар зохион байгуулж байна.
Эх сурвалж: БХБЯ
| "Барилгын чанар, хөдөлмөрийн аюулгүй байдлын төлөө хамтдаа" аян үргэлжилж байна | ||
| Үзсэн: 944 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.