Жижиг, дунд үйлдвэрийн газар, "Мишээл экспо" ХХК, БНСУ-ын Дүндэмүн дүүрэгтэй хамтран "Монголд үйлдвэрлэв-2023”БНСУ-д дөрөв дэх удаагийн үзэсгэлэн худалдааг зохион байгууллаа.
Тус үзэсгэлэнгийн нээлт Сөүл хотын Дүндэмүн дүүрэгт 2023 оны 10 сарын 21-нд болж, нээлтэд Монгол Улсаас БНСУ-д суугаа Элчин сайдын Эдийн засгийн зөвлөх Б.Оргилдорж, БНСУ-ын Сөүл хот дахь Улаанбаатар хотын төлөөлөгч Б.Хажидмаа, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Жижиг, дунд үйлдвэрийн газрын дарга Я.Эрдэнэсайхан, Зээл төслийн мэргэжилтэн Б.Нандинчимэг нар оролцлоо. БНСУ-ын талаас УИХ-ын гишүүн Чанг Гён Тэ, УИХ-ын гишүүн Хо Ин А, Дүндэмүн дүүргийн Засаг дарга И Пил Хёнг, Дүндэмүн дүүргийн Иргэдийн хурлын дарга И Тэ Ин, Дүндэмүн дүүргийн Иргэдийн хурлын дэд дарга Чонг Сонг Ён нарын олон хүндэт зочин, төлөөлөгчид оролцов.
“Монголд үйлдвэрлэв-2023” БНСУ-д үзэсгэлэн худалдаа нь хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, бизнес эрхлэгч үйлдвэрлэгчдийг гадаад зах зээлтэй холбож, хөрөнгө оруулагчдыг татах, үндэсний үйлдвэрлэгчдийнхээ бараа бүтээгдэхүүнийг сурталчлан таниулах зорилготой арга хэмжээ юм.
Энэ удаагийн арга хэмжээнд ноос ноолуур, арьс шир, бэлэг дурсгал, зөөлөн оёдол, эрүүл мэнд болон хүнсний салбарт үйл ажиллагаа эрхлэгчдийн төлөөлөл 300 орчим нэр төрлийн бараа бүтээгдэхүүнээрээ оролцож байна.
| ”Монголд үйлдвэрлэв-2023” БНСУ-д дөрөв дэх удаагийн үзэсгэлэн худалдаа нээлтээ хийлээ | ||
| Үзсэн: 1071 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.