ХНХЯ нь АХБ-ны дэмжлэгтэйгээр Японы ядуурлыг бууруулах сан, Ази, номхон далайн орнуудын дасан зохицох чадварыг бэхжүүлэх сангийн санхүүжүүлжилтээр Азийн 4 оронд хэрэгжиж буй “Олон нийтэд түшиглэсэн урт хугацааны тусламж үйлчилгээний шинэлэг тогтолцоог хөгжүүлэх нь” бүсийн техникийн туслалцааны төсөл (ТТ 9928)-ийг хэрэгжүүлж байна.
Төслийн хүрээнд ахмад настанд үзүүлж буй нийгмийн болон эрүүл мэндийн үйлчилгээний өнөөгийн нөхцөл байдлыг дүгнэж, цаашид олон нийтийн оролцоонд түшиглэсэн урт хугацааны цогц тусламж, үйлчилгээний шинэ загварыг хөгжүүлэхийг зорьж байгаа юм.
Азийн хөгжлийн банкны Тогтвортой хөгжил цаг уурын хөгжлийн газрын нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Мередит Вайз болон төслийн олон улсын зөвлөхүүд 2023 оны 10 дугаар сарын 16-24-ний өдрүүдэд төслийн зорилтот орон нутгийн үйл ажиллагаатай танилцах, төслийн явц, цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар санал солилцох, чадавх бэхжүүлэх сургалт зохион байгуулахаар манай улсад ажиллаж байна.
Энэ хүрээнд Төслийн Удирдах хорооны хурлыг зохион байгууллаа. Хурлаар төслийн хүрээнд ахмад настны урт хугацааны цогц тусламж, үйлчилгээний загварыг туршин хэрэгжүүлж буй СХД-ийн “Ачлалт хүүхдүүд” ТББ, Дархан-Уул аймгийн Ахмадын хөгжлийн төв, Сэлэнгэ аймгийн Мандал сумын Нэгдсэн эмнэлгийн хэрэгжүүлж буй үйл ажиллагааны тайлан, цаашид хэрэгжүүлэхээр төлөвлөж буй ажлуудыг хэлэлцэж, санал солилцлоо.
Эх сурвалж: ХНХЯ
| “Олон нийтэд түшиглэсэн урт хугацааны тусламж үйлчилгээний шинэлэг тогтолцоог хөгжүүлэх нь” төслийн удирдах хорооны хурал боллоо | ||
| Үзсэн: 653 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.