Шууд Chart

Олон улсын тэмээний жилийн талаар тусгайлсан хурал болов

2023-09-28 16:58:58

”Мал аж ахуйн тогтвортой өөрчлөлт” олон улсын анхдугаар бага хурлын үеэр НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, Бүгд Найрамдах Боливи Улс болон Саудын Арабын Хаант Улс хамтран 2024 онд тэмдэглэх Олон улсын тэмээний жилийн талаар тусгайлсан хурал болж, Ази тивийн сүүний түншлэлийн Нарийн бичгийн дарга нарын газрын Гүйцэтгэх захирал Б.Батбаатар илтгэгчээр оролцон хос бөхт тэмээний өнөөгийн байдал, Ази тивийн сүүний түншлэлээс авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, цаашдын зорилтын талаар үг хэллээ.

Мөн Монголын хөдөө аж ахуйн хоршоологчдын үндэсний холбооны Ерөнхийлөгч, Хөдөөгийн тогтвортой хөгжлийн төлөөх Азийн фермерүүдийн холбооны дарга Ц.Алтантуяа хөдөө аж ахуйн салбарт хийж буй ажлууд болон монголын малчин өрхөд тулгардаг эрсдэлүүд ялангуяа зудын талаар мэдээлэл хийв.

Энэхүү үйл ажиллагаанд Монгол Улсаас Бүгд найрамдах Итали Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, Байнгын төлөөлөгч Ц.Нарантунгалаг, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн, Монголын хөдөө аж ахуйн хоршоологчдын үндэсний холбооны Ерөнхийлөгч, Хөдөөгийн тогтвортой хөгжлийн төлөөх Азийн фермерүүдийн холбооны дарга Ц.Алтантуяа, Ази тивийн сүүний түншлэлийн Нарийн бичгийн дарга нарын газрын Гүйцэтгэх захирал Б.Батбаатар, Монгол Говь Нүүдэлч малчдын холбооны тэргүүн, Дэлхийн нүүдэлч уугуул малчдын холбооны Төв Азийн төлөөлөгч С.Мааманхүү, Залуучуудын төлөөлөл Г.Билгүүдэй нар оролцсон юм гэж ХХААХҮЯ-наас мэдээллээ. 

 


Олон улсын тэмээний жилийн талаар тусгайлсан хурал болов  
Үзсэн: 729 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй