Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Гамшгийн эрсдэлийг бууруулах нийслэлийн зөвлөлийн дарга Д.Ихбаяр өнөөдөр нийслэлийн Онцгой байдлын газарт ажиллалаа.
Тэрээр нийслэлийн гамшгаас хамгаалах чадавхыг бэхжүүлэх, онцгой байдлын албаны техник, тоног төхөөрөмжийн шинэчлэлийг үе шаттай хэрэгжүүлэхэд онцгой анхаарч, ирэх оны нийслэлийн төсөвт тус төвийн бүтээн байгуулалт болон шаардлагатай техник, тоног төхөөрөмжийн зардлыг тусган шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлж ажиллахаа илэрхийллээ.
Дарга, хурандаа Г.Галбадрах нийслэлийн хэмжээнд нөхцөл байдал, гамшгийн эрсдэлийг бууруулах, урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээний төлөвлөлт, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар мэдээлэл хүргэж, тулгамдаж буй зарим асуудлыг танилцуулсан.
Уулзалтын төгсгөлд удирдах бүрэлдэхүүнд нийслэлийн хэмжээнд
-Үер ус, гол усны ослын эрсдэлийг бууруулах, урьдчилан сэргийлэх, эрсдэлтэй бүсүүдэд анхаарч бэлэн байдлыг хангах
-Мал, амьтны гоц халдварт шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлэх
-Шуурхай удирдлага зарлан мэдээллийн нэгдсэн төвийн алба хаагчдыг бэлтгэж сургаж дадлагажуулах ажиллагааг эхлүүлэхийг үүрэг болголоо гэж ОБЕГ-аас мэдээллээ.

| Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Д.Ихбаяр нийслэлийн онцгой байдлын газарт ажиллалаа | ||
| Үзсэн: 84 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.