Шууд Chart

Өмнөд Солонгосын ерөнхийлөгч асан Юн Сок Ёльд 30 жилийн хорих ял оноолоо

2026-06-12 12:10:23

Өмнөд Солонгосын шүүх ерөнхийлөгч асан Юн Сок Ёль болон Батлан хамгаалахын сайд асан Ким Ён Хёнд Пёньян руу дрон нисгэх ажиллагаатай холбоотой хэрэгт 30 жилийн хорих ял оноолоо.

Сөүлийн төв дүүргийн шүүхийн үзсэнээр, тэд 2024 онд Умард Солонгосын нийслэл Пёньян руу дрон илгээх ажиллагааг зохион байгуулж, Солонгосын хойг дахь хурцадмал байдлыг зориудаар нэмэгдүүлэхийг оролдсон байна.

Шүүхийн шийдвэрт дурдсанаар, уг ажиллагааны зорилго нь Умард Солонгосыг цэргийн хариу үйлдэл хийхэд хүргэж, улмаар Өмнөд Солонгост онц байдал зарлах улс төрийн нөхцөл бүрдүүлэх байсан гэж үзжээ. Мөн энэ нь Өмнөд Солонгосын цэргийн чадавх, ажиллагааны талаарх мэдээллийг ил болгох эрсдэл үүсгэж, үндэсний аюулгүй байдалд хохирол учруулсан гэж дүгнэсэн байна.

Юн Сок Ёль өмнө нь 2024 оны арванхоёрдугаар сард цэргийн онц байдал зарлах оролдлоготой холбоотойгоор бослого зохион байгуулсан хэрэгт буруутгагдан бүх насаар хорих ял сонсоод байгаа юм. Тэрбээр өөрт нь тулгасан бүх хэргийг үгүйсгэж, дроны ажиллагаа нь Умард Солонгосын өдөөн хатгалгад хариу өгсөн арга хэмжээ байсан гэж мэдэгдэж иржээ.

Юн Сок Ёль 2025 онд албан тушаалаасаа огцорч, Өмнөд Солонгосын түүхэнд албан тушаалаасаа огцорсны дараа олон эрүүгийн хэрэгт зэрэг холбогдсон анхны төрийн тэргүүнүүдийн нэг болсон байна.


Өмнөд Солонгосын ерөнхийлөгч асан Юн Сок Ёльд 30 жилийн хорих ял оноолоо  
Үзсэн: 78 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй