Шууд Chart

Автотээврийн ажлын хэсгийн хурал Азербайжан улсын Баку хотноо зохион байгуулагдав

2026-06-12 12:02:24

Монгол Улс, Бүгд Найрамдах Азербайжан Улс хоорондын Автотээврийн ажлын хэсгийн хурал 2026 оны зургадугаар сарын 10-ны өдөр Азербайжан улсын Баку хотноо зохион байгуулагдлаа.

-Хурлаар хоёр улсын хоорондын автотээврийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудлууд, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцов.

-Талууд Олон улсын автотээврийн харилцааны тухай хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг ойрын хугацаанд эцэслэн байгуулахаар тохиролцлоо.

-Түүнчлэн хоёр улсын тээвэр, логистикийн байгууллагууд болон бизнес эрхлэгчдийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, хоёр улсын хооронд болон транзит, гуравдагч орны нутаг дэвсгэр рүү тээвэр хийж буй тээвэрлэгчдийг харилцан дэмжиж илүү өргөн боломжуудаар хангах чиглэлээр хамтран ажиллахаар болов гэж Зам тээврийн яамнаас мэдээллээ.


Автотээврийн ажлын хэсгийн хурал Азербайжан улсын Баку хотноо зохион байгуулагдав  
Үзсэн: 33 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй