Шууд Chart

Хамтын ажиллагааны талаар санал солилцлоо

2023-08-09 12:20:07

ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян Монголын Улаанзагалмайн нийгэмлэг Олон улсын улаан загалмай, улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбооны Ази-номхон далайн бүсийн захирал Александр Матью, Австралийн улаанзагалмайн Азийн бүс хариуцсан зохицуулагч Эми Маклан, МУЗН-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Болормаа тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Хошууч генерал Г.Ариунбуян уулзалтын эхэнд, энэ онд Монголын Улаан загалмай нийгэмлэгтэй хамтарсан томоохон ажлаас дурдвал Монголын Хүмүүнлэгийн өдрийн хүрээнд “Гамшгаас хамгаалах сургалтын өнөөгийн байдал, хүртээмж, үр нөлөө” сэдэвт онол, практикийн бага хурал болон гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэн ажиллах нийт 8 аймгийн “Сайн дурын бүлэг”-ийн гишүүдийг сургагч багшаар бэлтгэх ажлуудыг тус тус хамтран зохион байгуулсан.
 
Мөн Монголын улаан загалмай нийгэмлэгээс 2022-2023 оны өвөл зудын өндөр, нэн өндөр эрсдэлтэй болон өвөлжилт хүндэрч буй 20 аймаг, 2 дүүргийн 2,800 зорилтот бүлгийн малчин өрхөд Олон улсын Улаан загалмай, Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбоо, НҮБ-ын Хүүхдийн сан, АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг, Швейцарийн хөгжлийн агентлагтай хамтран нийт хүмүүнлэгийн тусламжийг хүргэсэн байна. Бүх цаг үед хамтдаа ард түмнээ аюул гамшгаас авран хамгаалах чиглэлээр хамтран ажилладагт талархал илэрхийлье” хэмээн онцолсон юм.
 
Мөн уулзалтын үеэр хоёр тал цаашид хамтран ажиллах сургалт, дадлага, үйл ажиллагааны талаар мэдээлэл солилцлоо гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

 


Хамтын ажиллагааны талаар санал солилцлоо  
Үзсэн: 897 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй