“Улаанбаатар Их дуулга-2026” тэмцээний 48 кг-ын жинд хүч сорьж буй 2024 оны дэлхийн аварга, олимпын наадмын мөнгөн медальт Б.Баасанхүү эхний тойрогт Нидерландын тамирчин Амбэр Гэрсжэстай хүч сорьж, нэмэлт цагт оноогоор яллаа.
Амбер Гэрсжэсийн тухайд, ердөө нэг сарын өмнө Душанбед финалдаж, үүнээс хэдхэн хоногийн дараа Казахстаны Их дуулгад түрүүлчихээд ирсэн билээ.
Манай тамирчин эхэлж оноо алдсан хэдий ч, үндсэн цагийн төгсгөлд жийх мэхээр оноог нөхөж, улмаар нэмэлт цагт ялснаар шигшээ 16-д шалгараад байна гэж Монголын Жүдо бөхийн Холбооноос мэдээллээ.

| Дэлхийн аварга, олимпын наадмын мөнгөн медальт Б.Баасанхүү эхний барилдаандаа яллаа | ||
| Үзсэн: 92 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.