Шууд Chart

Ойрхи Дорнодод хурцадмал байдал үргэлжилж байна

2026-04-24 10:07:43

АНУ, Ираны хооронд өрнөж буй хэлэлцээ тодорхой ахицгүй, зогсонги байдалд орж, бүс нутгийн хурцадмал байдал намжаагүй хэвээр.

Олон улсын хэвлэлүүдийн мэдээлснээр, талуудын яриа хэлэлцээ сүүлийн өдрүүдэд урагшлахгүй, харилцан байр суурийн зөрүү гүнзгийрчээ. Ираны тал АНУ-ын далайн хяналт, хориг арга хэмжээг шүүмжилж, харин Вашингтон шахалтаа сулруулахгүй гэдгээ илэрхийлсээр.

Хормузын хоолойд байдал мөн хурц хэвээр. Иран зарим хөлөг онгоцыг саатуулж, хяналтаа нэмэгдүүлсэн бол АНУ бүс нутаг дахь цэргийн оролцоогоо хадгалж байна. Энэ нь дэлхийн нефтийн нийлүүлэлтэд эрсдэл дагуулж болзошгүйг шинжээчид анхааруулжээ.

Хоёр улсын гал зогсоох тохиролцоог тодорхойгүй хугацаагаар сунгасан ч мөргөлдөөн бүрэн зогсоогүй, нөхцөл байдал эмзэг хэвээр. Итгэлцэл сул, зөрчил үргэлжилж байгаа нь урт хугацааны шийдэлд хүрэхэд саад болж байна.

Мөн Израиль, Ливаны зөрчил намжаагүй, Израилийн цохилтын улмаас хүний амь нас эрсэдсэн тухай мэдээлэл гарчээ. Гал зогсоох хугацааг сунгасан ч байдал бүрэн тогтворжоогүй хэвээр байна.

Ийнхүү Ойрх Дорнодод мөргөлдөөн намжаагүй, тодорхойгүй байдал үргэлжилж, олон улсын анхаарлын төвд байна.


Ойрхи Дорнодод хурцадмал байдал үргэлжилж байна  
Үзсэн: 62 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй