БНХАУ-ын Гуанжоу хотноо Олон улсын Онцгой байдал, Гамшгийн удирдлагын нийгэмлэгээс зохион байгуулж байгаа (TIEMS)-ийн “НҮБ-ын Эрэн хайх, аврах олон улсын зөвлөлдөх бүлгийн заавар, аргачлалд суурилсан олон улсын хүмүүнлэгийн тусламж” сэдэвт хуралд ОБЕГ-ын Ажиллагааны удирдлагын газрын дарга, хурандаа А.Дашнямаар ахлуулсан ажлын хэсэг оролцож, туршлага судалж байна.
Энэ сарын 16-18-ны өдрүүдэд үргэлжилж байгаа тус хурлын үеэр ОБЕГ-ын Гамшгийн эрсдэлийн удирдлагын хэлтсийн дарга, хурандаа Д.Базаррагчаа илтгэл хэлэлцүүллээ.
Олон улсын хуралд 23 орны 60 орчим төлөөлөгч оролцож, олон улсын хүмүүнлэгийн чиг хандлага, гамшгийн эрсдэлийг бууруулах бодлого, хот доторх эрэн хайх, аврах ажиллагаа, хамтын ажиллагааны шилдэг туршлага, стандартыг хэлэлцэж, тусгай зориулалтын шинэ техник, тоног төхөөрөмжийн олон улсын үзэсгэлэнтэй танилцаж байна.
Онцгой байдлын ерөнхий газраас Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан НҮБ-ын Эрэн хайх, аврах олон улсын Зөвлөлдөх бүлгийн (INSARAG)-ийн дунд ангиллын Эрэн хайх, аврах багийг байгуулах зорилтыг дэвшүүлэн ажиллаж, олон талт арга хэмжээг хэрэгжүүлж байна гэж Онцшой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
| Олон улсын хуралд оролцож, туршлага судалж байна | ||
| Үзсэн: 75 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.