"E-ZASAG" платформ ашиглалтад орлоо. Мэдээ мэдээллийг ил тод байршуулна. Иргэд санал гаргаад, 20,000 санал авбал Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэнэ.
Засгийн газрын бүрэн эрхийн хүрээнд хамаарах нийтийн ашиг сонирхлыг хөндсөн асуудлыг төлөвлөх, боловсруулах, хэрэгжүүлэхдээ иргэдийн санал авах, хэлэлцүүлэх ажлыг Монгол Улсын Засгийн газрын цахим систем e-zasag.mn -ээр дамжуулан зохион байгуулах, байгууллагын вэб сайтдаа "e-zasag.mn" цэс үүсгэж, системийн холболт хийх арга хэмжээ авахыг Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн Засаг дарга нар, агентлагийн дарга нарт даалгалаа.
Энэхүү систем нь
- Иргэдийн санал, хүсэлт, санаачилгыг цахимаар хүлээн авах,
- Нийтийн хэлэлцүүлэг, санал асуулгыг ил тод зохион байгуулах,
- Иргэдийн оролцоонд суурилсан шийдвэр гаргах,
- Төр, иргэн, байгууллагын хамтын ажиллагааг сайжруулах,
Иргэдийн саналын хэрэгжилт, шийдвэрлэлтийн явцыг нээлттэй мэдээлнэ.
| Иргэдийн санал, санаачилгыг авах "E-ZASAG" платформ хэрэглээнд нэвтэрлээ | ||
| Үзсэн: 77 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.