Уулзалтын үеэр Ерөнхийлөгч, эх орныхоо өнцөг булан бүрт харилцаа холбоо, мэдээллийн дэвшилтэт технологи нэвтрүүлж, мэдлэг оюунд тулгуурласан цахим үндэстнийг хөгжүүлэхийн төлөө ажиллаж буй салбарын хамт олонд талархал илэрхийллээ.
“Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлого, “Чөлөөлье” санаачилгыг хэрэгжүүлэх гол хөдөлгүүр нь харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбар юм.
Учир нь өнөөдөр дэлхий дахин хиймэл оюун, их өгөгдөл, интернэтэд суурилсан үйлчилгээ, дараа үеийн хөдөлгөөнт холбооны 5G технологи руу хурдтай шилжиж байна. Энэ цаг үед бид өөрсдийн онцлогт тохирсон цахим инновацын экосистемийг бүрдүүлэн, зөвхөн хэрэглэгч биш, бүтээгч, шинийг санаачлагч байх ёстой.
Иймээс кибер аюулгүй байдлыг бэхжүүлэх, иргэдийн мэдээллийг хамгаалах, төрийн системийн найдвартай ажиллагааг хангах, өгөгдлийг эдийн засгийн эргэлтэд оруулах чиглэлээр тэргүүлэх бодлогоо тодорхойлж, эрх зүйн орчныг бүрдүүлэх шаардлагатай хуулиудыг санаачлан ажиллаж байна.
Энэхүү:
-Бодлого, хууль эрх зүйн орчин, кибер аюулгүй байдал
-Технологи хөгжүүлэх, бүх нийтийн цахим ур чадвар
-Бүтээлч санал санаачлага
-Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны үр дүнд “Ухаалаг, ил тод, хурдтай, аюулгүй, ойлгомжтой дижитал нийгмийг бүтээж цоо шинэ эдийн засгийн боломжийг бий болгоно” гэдэгт итгэлтэй байна гэж Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамнаас мэдээллээ.

| Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны салбарын төлөөлөлтэй уулзлаа | ||
| Үзсэн: 95 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.