Монгол Улс Бүгд Найрамдах Энэтхэг улстай дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ой тохиож байгаатай холбогдуулан олон арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөжээ. Монгол Улс, Энэтхэг улстай бизнесийн боломжуудыг эрэлхийлэх, хэлэлцэхээр “Энэтхэг-Монголын бизнесийн хамтын ажиллагаа” арга хэмжээг БНЭУ-ын ЭСЯ, МҮХАҮТ-тай хамтран 2020 оны нэгдүгээр сарын 20-нд зохион байгуулах гэж байна.
Энэтхэг улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд М.П.Сингх, албаны төлөөлөгчид болон Энэтхэг улсын бизнес эрхлэгчид хүрэлцэн ирэх бөгөөд цаашдын хоёр орны хамтын ажиллагаа, бизнесийн боломжуудийн талаар танилцуулах аж.
Арга хэмжээнд аудитын PWC компани, мэдээллийн технологийн WAPCOS компани, эрүүл мэндийн салбарын Medzul Health компани зэрэг олон улсын түвшиний байгууллагуудын оролцогчид илтгэлээр оролцох ба Энэтхэг улсын бараа бүтээгдэхүүнүүдийн дээж эм, эмийн бүтээгдэхүүн, кофе, цай, халуун ногоо, гар урлал, гоёл чимэглэл, энэтхэг иог, газрын тос үйлдвэрийн танилцуулга хийх юм байна.

Эх сурвалж: МҮХАҮТ
| “Энэтхэг-Монголын бизнесийн хамтын ажиллагаа” арга хэмжээ болно | ||
| Үзсэн: 1132 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.