Шууд Chart

“Сэргээгдэх эрчим хүчний үзэсгэлэн" Дархан-Уул аймагт болж байна

2026-06-21 13:25:52

Монгол Улсын Их Хурлын 2025 оны 12 сарын 26-ны өдрийн “Сэргээгдэх эрчим хүчний хөгжлийг эрчимжүүлэх” Монгол Улсын Засгийн газарт чиглэл өгсөн 119 тоот тогтоолын хэрэгжилтийг хангуулах, сэргээгдэх эрчим хүчний талаарх иргэдийн мэдлэг, мэдээллийг нэмэгдүүлэх, нийлүүлэлт, суурилуулалтын компаниуд, бизнес эрхлэгчид бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулах боломжоор хангах, арилжааны банкууд ногоон зээл, лизингийн талаар иргэдэд мэдээлэл өгөх, УИХ-ын тогтоол, холбогдох дүрэм, журам, үнэ тарифыг танилцуулах зорилгоор УИХ-ын гишүүн ТББХ-ны дарга Б.Жавхлан, УИХ-ын гишүүн АҮЭБСайд Г.Дамдинням, УИХ-ын гишүүн М.Энхцэцэг болон Дархан-Уул аймгийн ЗДТГ, Захирагчийн ажлын албатай хамтран арга хэмжээг зохион байгуулж байна.

Тогтоолын гол зорилго нь айл өрхүүд нарны панель, батарей, дулааны насос суурилуулж, дулаан, цахилгааны эрчим хүчээ хэмнэх, найдвартай байдлаа дээшлүүлж, яндан зуухаас салж, эрүүл, аюулгүй орчинд амьдарч, амьдралын чанар нь сайжирч, илүүдэл цахилгаанаа сүлжээнд зарж, орлого олох боломжийг бүрдүүлэх явдал юм.

Дархан-Уул аймгийн хэмжээнд сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр үйл ажиллагаа явуулах иргэн аж ахуйн нэгжүүдийн хүсэлтийг хүлээн авч газар олгох асуудлыг шуурхай авч Орхон, Хонгор сумдын тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгаж олгож ажиллаж байна. ДСЦТС ХК-нь Орхон сумын 1 дүгээр багийн нутагт 2.5МВт чадалтай 2МВт.цаг багтаамжтай Эрчим хүч хуримтлуурын станцыг 2026 оны 05 дүгээр сарын 20 өдөр улсын комисс ажиллуулж ашиглалтад оруулсан.

Дархан хотын нийтийн тээврийн үйлчилгээнд БНХАУ-д үйлдвэрлэсэн Skywell маркийн 100 хувь цахилгаан, байгаль орчинд ээлтэй 20 ширхэг шинэ автобусыг хотын доторх зорчигч тээврийн үйлчилгээнд тогтмол явуулж, иргэдэд орчин үеийн, тав тухтай, байгальд ээлтэй нийтийн тээврийн үйлчилгээг үзүүлж байна. Тус автобусыг цэнэглэх 307,4 сая.төгрөгийн төсөвт өртөгтэй 4 ширхэг цэнэглэгч станцыг байрлуулсан.

Мөн аймгийн Автотээврийн төв нь “Leaf Center” ХХК-тай хамтран цахилгаан авто машин цэнэглэх станцыг суурилуулж, бүрэн ашиглалтад оруулсан. Ингэснээр цахилгаан автомашин эзэмшигч иргэд хот дотор болон орон нутагт зорчихдоо хурдан хугацаанд тээврийн хэрэгслээ цэнэглэх боломж бүрдэж, байгаль орчинд ээлтэй, ногоон тээврийн дэд бүтэц өргөжиж байна. Дархан-Уул аймгийн хэмжээнд барилга, хотхон барьж байгаа иргэн аж ахуйн нэгжүүдэд авто машин цэнэглэх станц барьж байгуулах чиглэлүүдийг өгч А даалгавар дээр нь тусгах чиглэлээр судлан ажиллаж байна.

Хэрэглэгчийн сэргээгдэх эрчим хүчний үүсгүүрээс үйлдвэрлэсэн эрчим хүчийг түгээх сүлжээнд нийлүүлэх журмын хүрээнд 20кВт хүртэлх сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр суурилуулах хүсэлтэй иргэдийг техникийн нөхцөл олгохгүйгээр гэрээ хийж түгээх сүлжээнд холбож байна. Үүнд: Дархан-Уул аймагт иргэн 1, ААН- 2 хэрэглэгч холбогдсон.

Иргэд та бүхэн өдөрлөгт хүрэлцэн ирж нарны панель, батарей, дулааны насос зэрэг шийдлүүдтэй танилцаж, сэргээгдэх эрчим хүчний талаар бодит мэдээлэл авах боломжтой.

  • Илүүдэл цахилгаанаа сүлжээнд нийлүүлэх боломж
  • огоон зээл, лизингийн мэдээлэл
  • Мэргэжлийн зөвлөгөө
  • Төрөөс хэрэгжүүлж буй бодлого, журам, үнэ тарифын танилцуулга хийгдэж байна.

“Сэргээгдэх эрчим хүчний үзэсгэлэн" Дархан-Уул аймагт болж байна  
Үзсэн: 16 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй