Шууд Chart

Үерийн аюулаас сэрэмжлээрэй

2026-07-30 09:00:03

Өнөөдөр буюу 2026 оны долоодугаар сарын 30-нд Хангайн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө,Туул голын сав газраар усархаг бороо үргэлжлэн орж, голуудын усны түвшин нэмэгдэх тул үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

Усархаг борооны улмаас:

• Гол, мөрөн, сайр жалгын усны түвшин богино хугацаанд огцом нэмэгдэх
• Үер буух эрсдэл үүсэх
• Зам, даваа гүвээ халтиргаа, гулгаатай болох
• Үзэгдэх орчин муудах нөхцөл бүрдэх магадлалтай.

Иймд иргэд та бүхэн:

Үерийн аюултай бүс, голын эрэг, хуурай сайр жалгаар зорчихгүй байх

Аялал, зугаалга, ууланд гарах бол цаг агаарын мэдээллийг тогтмол шалгах

Тээврийн хэрэгслээр зорчихдоо хурдыг тохируулж, аюулгүй байдлаа хангах

Хүүхдийг гол, нуур, үерийн усны ойролцоо хараа хяналтгүй орхихгүй байх

Үерийн эрсдэлтэй бүсэд буудаллах, майхан барихаас татгалзаарай. 

Цаг агаарын аюултай үзэгдлийн мэдээ, сэрэмжлүүлгийг тухай бүрт хүлээн авч, өөрийн болон гэр бүлийнхээ аюулгүй байдлыг хангахыг ОБЕГ-аас зөвлөж байна.


Үерийн аюулаас сэрэмжлээрэй   
Үзсэн: 85 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй