НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17) 2026 оны 8 дугаар сарын 17-28-ны өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулагдахтай холбоотойгоор хурлын зохион байгуулалтын бүсэд байрлаж байгаа 5 дүүргийн 73 цэцэрлэг, 60 сургуульд зохицуулалт хийнэ.
Тогтоосон хугацааанд хичээл сургалтын үйл ажиллагааг эхлүүлэх бэлтгэл ажлыг цахимаар зохион байгуулах бөгөөд хичээл, сургалтын үйл ажиллагаа 2026 оны 09 дүгээр сарын 01-ээс хэвийн эхэлнэ.
Тухайн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн хувьд 8 дугаар сарын 17-28 ны өдрүүдэд
• Цэцэрлэг, сургууль дээр бүртгэлийн үйл ажиллагааг зохион байгуулахгүй
• Элсэлт, бүртгэл, шилжих хөдөлгөөн зэргийг цахимаар зохион байгуулна
• Багш, ажилтны зайнаас ажиллах нөхцөлийг бүрдүүлнэ
• Сургалтыг шаардлагатай үед цахим хэлбэрээр зохион байгуулах бэлтгэл хангана
• Цэцэрлэгүүдийн үйл ажиллагааг эцэг, эхийн хэрэгцээнд тулгуурлан уян хатан зохицуулалтаар ажиллуулах зохион байгуулалтыг хийнэ
• Эцэг эх, асран хамгаалагчдад урьдчилан мэдээлж, хүүхэд хүргэх, авах автомашины хөдөлгөөнийг бууруулах арга хэмжээ авна гэж Боловсролын яамнаас мэдээллээ.
| Cop17 хурлын зохион байгуулалтын бүсэд байрлаж байгаа 5 дүүргийн 73 цэцэрлэг, 60 сургуульд зохицуулалт хийнэ | ||
| Үзсэн: 101 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.