Онцгой байдлын ерөнхий газарт аммиак алдагдсан тухай мэдээлэл ирсний дагуу нийслэлийн Байгаль орчны газрын Байгаль орчны улсын хяналтын байцаагчид газар дээр нь ажиллаж, холбогдох байгууллагуудтай хамтран шалгалт хийжээ.
Шалгалтаар Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нэгэн компанийн хөргүүрийн агуулахын техникийн өрөөнд аммиак алдагдсан нь тогтоогдсон байна. Улмаар Онцгой байдлын байгууллагатай хамтран шуурхай арга хэмжээ авч, алдагдлыг саармагжуулжээ.
Тус агуулах нь 2013 онд ашиглалтад орсон, 240 ам метр талбайтай бөгөөд хөргөлтийн системд ашигладаг аммиак техникийн доголдлын улмаас алдагдсан нөхцөл байдал үүссэн байна.
Мөн шалгалтын үеэр тус компанийн аммиак ашиглах химийн бодисын тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан нь тогтоогджээ. Иймээс уг зөрчлийг шалгуулахаар холбогдох материалыг Экологийн цагдаагийн албанд шилжүүлсэн байна.
| Баянзүрх дүүрэгт хөргүүрийн агуулахад аммиак алдагджээ | ||
| Үзсэн: 44 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.