НҮБ-ын Хүмүүнлэгийн асуудлыг зохицуулах газрын (UN, OCHA) дэргэдэх Эрэн хайх, аврах олон улсын зөвлөлдөх бүлгийн глобал удирдагч, олон улсын зөвлөх, ноён Винстон Чан өнөөдөр ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригад болон Хот доторх Эрэн хайх, аврах багийн үйл ажиллагааны баазтай танилцлаа.
Онцгой байдлын байгууллага нь НҮБ-ын Олон улсын эрэн хайх, авран туслах зөвлөлдөх бүлгийн ангилалд хамрагдсан Хот дахь эрэн хайх, аврах дунд түвшний багтай болох, үндэсний хот дахь эрэн хайх, аврах ажиллагааны чадавхыг сайжруулах зорилтын хүрээнд Швейцарын хөгжлийн агентлагийн дэмжлэгтэйгээр “Монгол Улсын хот дахь эрэн хайх, аврах ажиллагааны чадавхыг сайжруулах төсөл”-ийг гурван хоёр үе шаттайгаар хэрэгжүүлж, хот дахь эрэн хайх, аврах ажиллагааны сургалт, дадлагын төвийг байгуулж, аврах ажиллагааны техник, тоног төхөөрөмж, багаж хэрэгслийг нийлүүлэн, сургагч багш, зааварлагчийг бэлтгээд байна.
Эрэн хайх, аврах олон улсын зөвлөлдөх бүлгийн гадаад ангилал, баталгаажуулалтад хамрагдахын тулд үндэсний хэмжээний зохицуулалт, байгууллалтын бүтэц, сургалт, дадлага, логистик, стандарт ажиллагааны журам болон өөрийн үнэлгээний үйл ажиллагааг үе шаттайгаар хэрэгжүүлэх шаардлагатай юм.
Тиймээс тус шаардлагын дагуу НҮБ-ын Олон улсын эрэн хайх, аврах зөвлөлдөх бүлгийн ангилалд хамрагдах Монгол Улсын Хот дахь эрэн хайх, аврах дунд түвшний багийн үнэлгээг хийж, сургалт, дадлага, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээтэй танилцаж, мэргэжил, аргазүйн зөвлөөгөө өгч ажиллалаа.
Түүний хувьд Сингапур улсын Зэвсэгт хүчин болон Иргэний хамгаалалтын салбарт 20 гаруй жил ажилласан туршлагатай. Дэлхийн 58 улсыг НҮБ-ын Олон улсын эрэн хайх, аврах зөвлөлдөх бүлгийн ангилалд хамруулах, эрэн хайх, аврах багуудын чадавхыг бэхжүүлэхэд зөвлөх, техникийн удирдлагаар ажилласан дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн шинжээч юм.


| Хот доторх эрэн хайх, аврах багийн үйл ажиллагааны баазтай танилцлаа | ||
| Үзсэн: 70 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.