Шууд Chart

Зэвсэгт хүчний 065 дугаар ангийн байгууламжийн штабын байрын бүтээн байгуулалт 85 хувьтай явагдаж байна

2026-07-29 11:39:18

Зэвсэгт хүчний Барилга-Инженерийн цэргийн удирдах газрын дарга бригадын генерал Ч.Гандирваа Зэвсэгт хүчний 065 дугаар ангийн … дугаар тусгай байгууламжид ажиллаж, тус байгууламжийн штабын байрын бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцлаа.

Энэ үеэр БИЦУГ-ын дарга барилгын ажлын гүйцэтгэлт, чанар, төлөвлөгөөт ажлын хэрэгжилт болон алба хаагчдын хөдөлмөрийн аюулгүй байдалд үнэлэлт дүгнэлт өгсний зэрэгцээ бүтээн байгуулалтыг төлөвлөсөн хугацаанд нь чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэн хүлээлгэн өгөх талаар нийт бие бүрэлдэхүүнд үүрэг, чиглэл өглөө.

Тус штабын байрын барилгын ажлыг Зэвсэгт хүчний Барилга-Инженерийн цэргийн удирдах газрын харьяа Зэвсэгт хүчний 338 дугаар ангийн бие бүрэлдэхүүн хийж гүйцэтгэж байгаа бөгөөд бүтээн байгуулалтын ажлын гүйцэтгэлт одоогоор 85 хувьтай явагдаж байна.

Шинээр баригдаж буй штабын байрын барилга нь 30х15 метрийн хэмжээтэй, хоёр давхар, төмөр бетонон цутгамал хийцтэй бөгөөд халаалтын системийг цахилгаан соронзон индукцийн бойлуурт суурилан бүрэн шийдвэрлэсэн нь эрчим хүчний үр ашиг, эдийн засгийн хэмнэлтийг нэмэгдүүлж, байгаль орчинд ээлтэй, орчин үеийн барилгын жишиг технологийг нэвтрүүлж буйгаараа онцлог байна.

Уг штабын байр ашиглалтад орсноор Зэвсэгт хүчний 065 дугаар ангийн … дугаар тусгай байгууламжийн алба хаагчдын ажиллах орчин нөхцөл сайжирч, удирдлага, зохион байгуулалт, өдөр тутмын үүрэг гүйцэтгэлт, бэлэн байдлыг нэмэгдүүлэхэд чухал хувь нэмэр оруулах юм. 


Зэвсэгт хүчний 065 дугаар ангийн байгууламжийн штабын байрын бүтээн байгуулалт 85 хувьтай явагдаж байна  
Үзсэн: 27 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй