Шууд Chart

ЗГ: Аймгуудад баригдаж буй ДЦС-ын төслийг үргэлжүүлэх чиглэл өглөө

2026-07-29 14:28:59

Засгийн газрын ээлжит хуралдаан 2026 оны долоодугаар сарын 29-ний өдөр болж, Төв, Архангай, Завхан, Баянхонгор, Өвөрхангай аймаг болон бусад аймаг, орон нутгийн өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр Засгийн газрын хуралдаанд танилцуулав.

Улмаар, аймаг бүрд тулгамдаж буй асуудлыг шийдэх чиг үүргийг салбарын сайдуудад Ерөнхий сайд Н.Учрал үүрэг болгов. 

Тухайлбал, 

-Архангай аймгийн эрчим хүчний дэд бүтцийг сайжруулах, Өндөр-Улаан сумын цахилгаан дамжуулах модон шугамыг үе шаттай төмөр бетон тулгуурт шилжүүлэх, зарим сумын ЭМТ, аймгийн Мал эмнэлгийн газарт тулгарч буй автомашины асуудлыг шийдвэрлэх 

-Төв аймагт хүнсний ногооны зоорь агуулах, нэмэгдүүлэх, ургац хураалтад шаардагдах түлшний асуудлыг шийдэх, Хүннү хотын эдэлбэр газраас Дулааны цахилгаан станцыг шинээр барихад зориулан 30 га газар шийдвэрлэх 

-Завхан аймгийн Дулааны цахилгаан станцын ажлыг хэвийн үргэлжлүүлэх, зүүн аймгуудаас хадлан бэлтгэхэд зориулж газар олгох, өвс тэжээлийн дэмжлэг үзүүлэх, зарим сумдын Эрүүл мэндийн төвд автомашин шийдвэрлэх 

-Баянхонгор аймгийн Төв цэвэрлэх байгууламжийг шинэчлэх, ДЦС-ын ажлын хэвийн явуулах, хадлан бэлтгэх газрын зөвшөөрөл шийдэх 

-Өвөрхангай аймагт баригдаж буй ДЦС барих төслийг хэвийн үргэлжлүүлэх, Дорнод аймгаас хадлан тэжээл бэлтгэх газар шийдэх, зарим сумдын ЭМТ-ийн автомашины асуудлыг шийдвэрлэх үүргийг холбогдох сайдуудад тус, тус үүрэг болголоо. 


ЗГ: Аймгуудад баригдаж буй ДЦС-ын төслийг үргэлжүүлэх чиглэл өглөө  
Үзсэн: 27 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй