Шууд Chart

Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн үр дүнд хөрөнгө оруулалтын таатай орчин бүрдэнэ

2026-07-28 16:17:10

Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулганаар Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийг баталснаар бизнес эрхлэгчдэд олон шинэ боломж авчирлаа.

Монгол Улсын Засгийн газар, Улсын Их Хурлын гишүүн О.Цогтгэрэл, Б.Жаргалан, Г.Очирбатаас өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг нэгтгэн боловсруулсан энэхүү хуулиар эдийн засгийн эрх чөлөөг хангах зарчим, төрийн бодлого, зохицуулалтыг тодорхой болголоо.

Мөн бизнесийн үйл ажиллагаатай холбогдуулан төрийн байгууллага, албан тушаалтанд гомдол гаргах, хариуцлагын тогтолцоог бүрдүүлсэн юм. Эдийн засгийн эрх чөлөөний тухай хууль нь өмчийн болон эдийн засгийн эрх чөлөөг баталгаажуулж, хөрөнгө оруулагчдад ээлтэй эрх зүйн орчин бүрдэх чухал ач холбогдолтой.

Төрийн үйлчилгээний чанар, хүртээмж сайжирч, иргэдэд учрах дарамт багасаж, бизнес чөлөөтэй эрхлэх боломж нэмэгдэв.

Уг хуулийн дагалдуулан 91 хуулийн төслийг хэлэлцэн баталсан. Тухайлбал Хөрөнгө оруулалтын тухай хуулиар гомдол хүлээн авах, шийдвэрлэх, барагдуулах нэгдсэн тогтолцоог бий болгож, хөрөнгө оруулалтыг хязгаарласан, хориглосон шинжтэй зарим зохицуулалтыг хүчингүй болгов.

Түүнчлэн төрөөс олгодог аливаа зөвшөөрлийг цахим хэлбэрт шилжүүлж, сунгалтыг хялбаршууллаа гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.


Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн үр дүнд хөрөнгө оруулалтын таатай орчин бүрдэнэ  
Үзсэн: 69 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй