Бүгд Найрамдах Солонгос Улсын AdipoLABs Co., Ltd компанитай Монгол Улсын хавдрын эмчилгээний чадавхыг бэхжүүлэх чиглэлээр Харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа.
Хамтын ажиллагааны хүрээнд хорт хавдрын эмчилгээний орчин үеийн технологи болох REMISSION 1°C Hyperthermia Therapy System буюу гипертерми эмчилгээний технологийг Монгол Улсад үе шаттайгаар нэвтрүүлж, эмч, мэргэжилтнүүдийг сургах, хамтарсан судалгаа, инновацыг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана.
Бид хавдрын тусламж, үйлчилгээг бүсчилсэн хөгжлийн бодлоготой уялдуулан шинэ шатанд гаргаж, иргэдийг амьдарч буй бүс нутагтаа олон улсын жишигт нийцсэн оношилгоо, эмчилгээ авах боломжийг бүрдүүлэхээр ажиллаж байна.
Энэхүү төсөл нь зөвхөн шинэ технологи нэвтрүүлэхээс гадна Хойд бүсийн хавдрын тусламж, үйлчилгээний чадавхыг нэмэгдүүлж, иргэдийн эмчилгээний хүртээмжийг сайжруулах, Монгол, БНСУ-ын эрүүл мэндийн салбарын урт хугацааны стратегийн түншлэлийг бэхжүүлэхэд чухал хувь нэмэр оруулах юм.


| Хавдрын эмчилгээний дэвшилтэт технологийг Монгол Улсад нэвтрүүлэх хамтын ажиллагааг эхлүүллээ | ||
| Үзсэн: 88 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.