Шууд Chart

Улаанбаатар хотод төвлөрсөн дулаан хангамжийн хүчийг нэмэх шаардлагатай

2023-10-18 16:06:44

Хот үйлдвэрийн дулаан хангамжийн инженер ерөнхий зөвлөх Д.Самдан, Монгол Улсын Горимын инженер А.Аюурзана, Монгол Улсын зөвлөх инженер, судлаач А.Туваандорж нар өнөөдөр “Төвлөрсөн дулаан хангамжид тохиолдож болох бэрхшээл” сэдвээр хэвлэлийн хурал хийлээ.

Мэдээллийн эхэнд нийслэлд дулааны эх үүсвэрийн дутагдал Төвлөрсөн дулаан хангамжийн системийн хамрах хүрээнд 1469Гкал/ц буюу 2015 онд ашиглалтад орсон “Амгалан” дулааны станц шиг 4-5 ширхэг дулааны эх үүсвэр барих хэрэгцээ байна. Хэдийгээр Төвлөрсөн дулаан хангамжийн системтэй төвийн 6 дүүрэгт ДЦС-3 ба ДЦС-4 хэмжээний дулааны эх үүсвэр сүүлийн 25 жилд буюу 1987 оноос хойш баригдаагүй боловч жил тутам 150-200 орчим барилга ашиглалтад орж дулаанаар хангагдаж байна. 300 мВт-ын хүчин чадалтай ДЦС-3-ын өргөтгөл ашиглалтад ортол өрөө тасалгааны температур 10-12 С өвөлжих болоод байгааг инженерүүд хэллээ.

Монгол Улсын зөвлөх инженер судлаач А.Туваандорж “Улаанбаатарт 1998-2008 онд Азийн хөгжлийн санхүүжилтээр “Дулааны хэмнэлт- Дулааны үр ашиг” төслийг хэрэгжүүлсэн. Уг төслийг хэрэгжүүлэхэд нэг алдаа гарсан нь хотын станцууд Зөвлөлт Холбоот Улсын зургаар 150-70 горимоор хийгдсэн. Сүлжээний чанар муудаж, зэврэлт их явагдаж хотын нийт оршин суугчдад халуун дулааны асуудал тулгарч байна. Ийм учраас дулааны сүлжээний 2-р хэлхээг 110-70 горимд шилжүүлэх шаардлага гарч байна. Улаанбаатар хотыг анх баригдаж эхлэх үед 650 мянган хүний дулааныг хангах зориулалттай байсан. Одоо нэг сая хол давсан хүний дулааныг хангаж дийлэхгүй. Иймээс насжилтыг дуусгаж цаашид цоо шинэ техник технологиор нүүрс, ус, нар, салхийг ашиглахгүй огт хоосноос цахилгаан гаргах хуйлрах технологи ашиглах хэрэгтэй. Энэ нь оргүй газар хуй үүсгэж тэндээс эрчим хүчийг хэд дахин өсгөнө” гэв.

Тэд “Ойрын 4-5 жилд өвлийн оргил ачааллын буюу 11, 12 , 01, 02-р сард нийслэлийн хэвийн ажиллах нөхцөл байдал та биднээс шалтгаалах болоод байна. Тиймээс эргэлттэй, буцламтгай үед шаталттай, байгаль орчинд ээлтэй, АҮК 85 хувиас дээш, нүүрсээр ажилладаг 100Гкал/ц /116 мВт/ чадалтай 3-4 усан халаалтын зуухтай “Амгалан” ДС шиг дулааны эх үүсвэрүүд 2-3 жилд багтаан Улаанбаатар хотын 3-4 байршилд барьж, 300 мВт-ын ДЦС барьтал нэгийг нь 400 тэрбум төгрөгөөр босгохыг бизнесменүүддээ уриалж байна” гэлээ. 

Т.Урангуа


Улаанбаатар хотод төвлөрсөн дулаан хангамжийн хүчийг нэмэх шаардлагатай  
Үзсэн: 968 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй