NTV телевизээс санаачилан “Нийгмийн сүлжээнд хүүхдийн аюулгүй байдлыг хангах тухай” хуулийн төслийн хэлэлцүүлэг 2 дахь удаагаа зохион байгуулагдаж сургалтын хөтөлбөрт цахим аюулгүй байдал, медиа мэдээллийн боловсролын агуулгыг үе шаттайгаар тусгаж, хүүхэд өөрийгөө хамгаалах хуулийн мэдлэгтэй, тухайн нөхцөлд арга хэмжээ авах чадвартай болгох нөхцлийг бүрдүүлнэ.
Эцэг эх, асран хамгаалагчдын оролцоог нэмэгдүүлж, хүүхдийн цахим хэрэглээнд тавих хяналт, зөв дадлыг төлөвшүүлэхэд дэмжлэг үзүүлэхээр болов.
Сургуулийн орчинд хүүхдийн хувийн мэдээллийн аюулгүй байдлыг хангах, хамгаалалттай сургалтын платформ ашиглах, цахим эрсдэлд өртсөн хүүхдэд сэтгэл зүй, хүүхэд хамгааллын дэмжлэг үзүүлэх тогтолцоог бэхжүүлнэ гэж Боловсролын яамнаас мэдээллээ.

| Цахим эрсдэлд өртсөн хүүхдэд сэтгэл зүй, хамгааллын дэмжлэг үзүүлэх тогтолцоог бэхжүүлнэ | ||
| Үзсэн: 23 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.