Шууд Chart

Санхүү бүртгэлийн албан хаагчдыг чадавхжуулах сургалт, хэлэлцүүлэг явагдаж байна

2026-06-10 13:57:07

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Удирдлагын академитай хамтран салбарын санхүүгийн бүртгэлийн чиглэлээр ажиллаж буй 60 гаруй албан хаагчдыг хамруулсан сургалт, хэлэлцүүлгийг зохион байгуулж байна.

ХХААХҮ-ийн сайдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын 2025 оны санхүүгийн нэгтгэсэн тайлангийн аудитын  дүгнэлт,  цаашид анхаарах асуудлууд болон 2027 оны төсвийн төлөвлөлтийг саналыг салбарын бодлого, зорилттой уялдуулах чиглэлээр зохион байгуулж буй тус сургалтаар төсөв, санхүүгийн төлөвлөлт, тайлагнал, аудит, шилэн данс, төрийн өмчийн бүртгэл, хөрөнгө оруулалтын хэрэгжилтийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл хүргэж байна.

Сургалтыг Санхүү, хөрөнгө оруулалтын газрын дарга Г.Болорсүх нээж, салбарын төсөв, санхүүгийн сахилга хариуцлага, анхаарч ажиллах асуудлын талаар танилцуулсан бол үргэлжлүүлэн ХХААХҮЯ-ны СХОГ, Хяналт-шинжилгээ, үнэлгээ дотоод аудитын газар, Үндэсний аудитын газрын холбогдох албан тушаалтнууд мэдээлэл хүргэж, салбарын мэргэжилтнүүдтэй санал солилцов.

Мөн сургалтаар доктор Ж.Мөнхбаатар, Ж.Мөнхжаргал нар төсөв санхүү, төрийн албан хаагчийн харилцаа, хандлага, ёс зүй, иргэдтэй харилцах ур чадварыг хөгжүүлэх, байгууллагын үйл ажиллагааны үр нөлөөг дээшлүүлэхэд чиглэсэн мэдээлэл хүргэлээ. 


Санхүү бүртгэлийн албан хаагчдыг чадавхжуулах сургалт, хэлэлцүүлэг явагдаж байна  
Үзсэн: 31 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй