Шууд Chart

Монголын крикетийн эмэгтэй баг тамирчид ОУ-ын тэмцээний анхны ялалтаа авлаа

2026-06-10 12:13:37

Монголын крикетийн үндэсний шигшээ баг ACC Women's Premier Cup 2026 тэмцээнд анх удаа оролцож, Бахрейны шигшээ багийг 3 викетээр буулган авснаар олон улсын тэмцээн дэх түүхэн анхны ялалтаа байгууллаа.
 
Тус тэмцээн нь 2026 оны зургаадугаар сарын 3-13-ны өдрүүдэд Малайз улсад зохион байгуулагдаж байгаа бөгөөд Азийн крикетийн холбооны (ACC) дор явагддаг эмэгтэйчүүдийн томоохон тэмцээнүүдийн нэг юм.
 
ACC Women's Premier Cup 2026 тэмцээнд Азийн 18 улсын шигшээ баг оролцож байгаа бөгөөд шилдэг багууд Азийн цомын тэмцээнд оролцох эрхээ авахын зэрэгцээ Азийн наадамд өрсөлдөх боломжоо нэмэгдүүлэх ач холбогдолтой юм гэж Монголын Үндэсний Олимпын Хорооноос мэдээллээ.  

Монголын крикетийн эмэгтэй баг тамирчид ОУ-ын тэмцээний анхны ялалтаа авлаа  
Үзсэн: 78 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй