Шууд Chart

Нийслэлийн төсвийн тодотголыг хэлэлцэж байна

2026-06-09 10:55:22

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаас өргөн  барьсан нийслэлийн  төсвийн тодотголыг НИТХ-ын зөвлөлийн 26 дугаар хуралдаанаар хэлэлцэж байна.

Хуралдаанд НИТХ-ын дарга Д.Ихбаяр, төлөөлөгч З.Төмөртөмөө, Т.Отгонболд, Г.Ууганбаяр, Б.Сэргэлэнбаатар мөн Нийслэлийн Засаг Даргын Эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Б.Мөнхбат нарын холбогдох албаны хүмүүс оролцлоо. 

Өнөөдрийн хуралдаанаар Нийслэлийн 2026 оны төсөвт тодотгол оруулах тухай тогтоолын төсөл зэрэг 12 асуудал хэлэлцэж байна. 

Нийслэлийн төсвийн тодотголоор орлогоо 38 тэрбум 430 сая төгрөг болгон нэмэгдүүлэхээр төлөвлөжээ. 

Мөн хөрөнгийн зардлын хэмнэлтээр бий болсон 443 тэрбум төгрөгийг өвөлжилтийн бэлтгэл ажилд зарцуулахаар НЗД бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва төсвийн тодотголыг НИТХ-аар хэлэлцүүлнэ.


Нийслэлийн төсвийн тодотголыг хэлэлцэж байна  
Үзсэн: 130 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй