Шууд Chart

Орон нутгийн эмч, мэргэжилтнүүдийг эхийн хоол тэжээлийг сайжруулах сургагч багшаар бэлтгэж байна

2026-06-09 11:33:10

Орон нутгийн 25 эмч, мэргэжилтнийг эхийн хоол тэжээлийг сайжруулах сургагч багшаар бэлтгэж байна.

Эрүүл мэндийн яам, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран “Эхийн хоол тэжээлийн тусламж үйлчилгээг сайжруулах нь” сургагч багш бэлтгэх сургалтыг 2026 оны зургаадугаар сарын 8-11-ний хооронд зохион байгуулж байна.

Сургалтад Архангай, Баянхонгор, Баян-Өлгий, Сүхбаатар, Өвөрхангай, Завхан аймгийн Эрүүл мэндийн газрын дарга, мэргэжилтнүүд, эх барих, эмэгтэйчүүдийн эмч нийт 25 эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд хамрагдаж байна.

Энэхүү сургалтад сууснаар жирэмслэлтэд бэлтгэх, жирэмслэлт тойрны үед нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдэд хоол тэжээлийн тусламж үйлчилгээний талаарх мэдлэгийг дээшлүүлж, зөвлөгөө өгөх ур чадварт суралцах юм гэж Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс мэдээллээ.    


Орон нутгийн эмч, мэргэжилтнүүдийг эхийн хоол тэжээлийг сайжруулах сургагч багшаар бэлтгэж байна  
Үзсэн: 140 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй